Sunday, January 12, 2014

Англи хэлний мэргэжлийн шалгалт TOEFL-д хэрхэн бэлдэх вэ?


Англи хэлний мэргэжлийн шалгалт TOEFL-д хэрхэн бэлдэх вэ?
           Та англи хэлээ ямар түвшинд байгаагаа мэдэх болон гадаадад суралцах, ажил хэргийн шугамаар хэлний мэдлэгийн баталгаа хэрэгтэй бол дэлхийн стандарт шалгалтуудын нэг TOEFL-д бэлдэх зөвлөмжийг хүргэж байна.

Шалгалтын тухай
TOEFL-ийн шалгалтыг өгөх орчноор нь
1.      IBT TOEFL буюу Интернет шалгалт
2.      CBT TOEFL буюу Компьютер шалгалт
3.      PBT TOEFL буюу Бичгэн шалгалт гэж ангилдаг


Өгөх дараалал болон шалгалт авах хугацаа:
1.      Унших, 2-3 бүлэгтэй, 12-14 асуулттай, 60-80 минут
2.      Сонсох, 6-9 хэсэгтэй, 5-6 асуулттай, 60-90 минут
3.      Завсарлагаа, 10 минут
4.      Ярих, 6 асуулттай, 20 минут
5.      Бичих, 2 асуулттай, 50 минут

Хэрхэн бэлдэх вэ?
1.      Танд арвин их үгийн баялаг маш чухал. Өдөрт дор хаяж 100 үг цээжлэх хэрэгтэй. Эхний өдрөөсөө эхлээд шууд цээжлэнэ гэж байхгүй ч бага багаар цээжилбэл сүүлдээ амархан болно. Хүний оюуны потенциал маш өндөр учраас шантрах хэрэггүй шүү.
2.      Хэрвээ та сургалтанд суухыг илүүд үзэж байгаа бол сургалтын газраа хайж судлах хэрэгтэй. Баталгаатай газарт хандах нь таны санхүү болон цаг завд ч хэмнэлттэй.
3.      Үгийн баялаг сайтай толь бичиг хэрэглэ.
4.      Өдөрт дор хаяж 2-3 цаг англи хэлээ сурахад зориул. Элдэв гадаад ном унш, англи хэл дээрх кино үз, дуу сонс, унш, бич, орчуул. Хичээл зүтгэлтэй байгаа цагт амжилт таныг үргэлж дагах болно.  Танд амжилт хүсье.

No comments:

Post a Comment